Skip to content
вэб: Нүүр хуудас
“Скай Си энд Си” ХХК нь Үндэсний “ТОП-100” аж ахуйн нэг Хэвлэ Имэйл
Thursday, 06 March 2008
   Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр шалгаруулдаг Монгол улсын шилдэг “ТОП-100” аж ахуйн нэгжийн 2007 оны шалгаруулалтаар Харилцаа холбоо Мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч компаниудын нэг           “Скай Си энд Си” ХХК нь “ТОП-100” аж ахуйн нэгжээр шалгарлаа. Энэхүү тухайн ондоо олсон ажлын ололт амжилтыг дүгнэн 2007 оны борлуулалтын нийт хэмжээ улсын төсвийг бүрдүүлэхэд оруулсан хувь нэмэр шинээр бий болгосон ажлын байр болон компанийн нийгмийн хариуцлыгын тайлан зэргийг үнэлэн цэгнэсэн энэхүү шалгаруулалтанд манай компани шалгарлаа. Харилцаа Холбоо, Мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Скай Си энд Си ХХКомпани нь 2001 оны 2 сард Улаанбаатар хотод байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Манай компани анх үйл ажиллагаагаа Улаанбаатар хотын хэмжээнд явуулж байсан бол одоо Монгол улсыг хэмжээнд орчин үеийн технологийн дэвшилд тулгуурласан мэдээлэл технологийн цогц үйлчилгээг нийт хэрэглэгч нартаа үзүүлж байна. 2002 оны 2 сард олон улсын ярианы 002 гарц албан ёсоор үйл ажиллагаагаа эхлэж Монгол улсын хоёрдогч албан ёсны оператор болсон. Өнөөдрийг хүртэл Скай Си энд Си ХХК нь хэрэглэгчийн шаардлага таашаалд бүрэн нийцсэн ярианы өндөр чанар бүхий олон улсын ярианы 002 гарц болон урьдчилсан төлбөрт карт Смарт карт Экономик мөн түүнчлэн өндөр хурдны интернэтийн олон төрлийн үйлчилгээ болох утасгүй интернэт, шилэн кабелийн холболттой интернэт, айл өрх бүрт зориулсан DSL интернэт болон бусад мэдээллийн технологийн үйлчилгээг нийт хэрэглэгч нартаа хүргэсэн мэдээллийн технологийн шилдэг үйлчилгээ эрхлэгч компани юм. Скай Си энд Си ХХК нь Монгол улсын Засгийн газрын “Өрх бүрт интернэт” хөтөлбөрийн үндсэн хэрэгжүүлэгч компани бөгөөд 2006 оны 11 сараас эхлэн DSL интернэтийн үйлчилгээг айл өрх бүрт үзүүлж байна.
Шинэчлэгдсэн огноо ( Friday, 07 March 2008 )
 
< Өмнөх   Дараахь >
Advertisement

Санал асуулга

Та єдєрт хэдэн цаг интернэт-д суудаг вэ?
 

Одоогоор


Таны IP: 54.80.120.136
CCBot/2.0 (http://commoncrawl.org/faq/)

Нийт хандалт: 435035