Skip to content
вэб: Нүүр хуудас
Шинээр хэрэглэч болоход Хэвлэ
Tuesday, 05 February 2008

      DSL (Digital Subscriber Line ) үйлчилгээ нь тусгай модемийн тусламжтайгаар ердийн телефон утасны шугамыг ашиглан єндєр хурдаар байнгын интернэтэд холбогдох технологи юм. Хэрэглэгч өөрийн телефон утаснаасаа дуудлага хүлээн авах болон дуудлага хийх үед ч Интернэтэд холбогдох боломжтой бөгөөд тухайн холбогдох хурд нь ердийн “Dial-up” холболтоос 3 – 10 дахин хурдан байдаг.

ADSL/DSL үйлчилгээний хамрах хүрээ:
    Улаанбаатар хотын АТС 30, АТС 32, АТС 34, АТС 35, АТС 36, АТС 45, АТС 63, АТС 68 дугаараар эхэлсэн бөгөөд тус төвүүдээс 1,5км-ээс ихгүй зайд орших хэрэглэгч DSL, харин 1.5 - 5км-ээс ихгүй зайд орших хэрэглэгч ADSL үйлчилгээг авна.

Шинээр ADSL/DSL хэрэглэгч болоход:
  • Интернэтийн сар бүрийн төлбөрийг урьдчилан төлнө.
  • Төлбөрөө гэрээний хугацаанд төлөөгүй бол автоматаар үйлчилгээ түр таслагдана.
  • Сарын төлбөрийг гэрээнд заасан Банкны дансаар төлж болно.
  • ADSL/DSL хэрэглэгч Банкны дансаар төлөхдөө телефон утасны дугаараа заавал бичнэ.
  • Бүх төрлийн “VISA” ба “Master Card” ашиглан http://payment.skylink.mn/ вэб хуудаснаас төлж болно.
Үйлчилгээний давуу тал:
  • Интернэт хурдны өргөн сонголт.
  • Байнгын 24 цагийн найдвартай холболт .
  • Хэрэглээ хязгааргүй (download/upload).
  • ADSL/DSL интернэт холбогдсон vед телефон утсаа чєлєєтэй ашиглах боломжтой. Мөн телефон утас дээр нэмэлт тєлбєр гарахгүй.
  • 24 цагийн мэргэжлийн үнэгүй зөвлөгөө тусламж.
  • Бүх төрлийн компьютер дээр ажиллах бөгөөд LAN карттай байна.