DSL/ADSL | DSL/ADSL гэж юу вэ? |
|
|
ADSL нь Asymetrical Digital Subscriber Line гэсэн үгний товчлол бөгөөд орчуулбал Хэрэглэгчийн Тэгш бус хэмт Тоон Шугам гэж болох юм. Тэгш хэмт бус гэж нэрлэгдэж байгаагийн учир нь энэ технологийн интернэтээс татах хурд болох илгээх хурд нь харилцан адилгүй байдагт оршино. ADSL технологийн зарим давуу талаас дурьдвал:
![]() Зарим нэг дутагдалтай талыг нь дурьдвал:
МЦХ ХК-ийн суурин утасны сүлжээ нь хэрэглэгч бүрийг хос зэс шугамаар холбосон байдаг ба энэ зэс шугамыг ашиглан интернэтийг телефон яриа болон факст саад учруулахгүйгээр дамжуулдгаараа ADSL нь бусад интернэт үйлчилгээнээс ялгарч чаддаг. Энгийн телефон шугам нь зөвхөн яриаг дамжуулах зориулалттай давтамжаас илүү их давтамжийг дамжуулах хүчин чадалтай бөгөөд хүний яриа болон утсаар дамжуулагдаж байгаа бүх чимээ нь 0-3400Герц байх бөгөөд энэ үзүүлэлт нь хэрэглэгчийн телефон шугамын дамжуулах хүчин чадлын багахан хувийг эзэлдэг. Ашиглагдаагүй үлдсэн орон зайг интернэт дамжуулах үйлст ашиглахад болохгүй нь юу билээ. ADSL технологийн гол дутагдалтай тал нь ADSL төхөөрөмжөөс хэрэглэгч хэр хол байгаагаас чанар нь шалтгаалдагт оршино. Шугамын урт ихсэх тутам холболтын чанар муудаж хурд буурдаг. Шугамын уртын дээд боломж нь 5460 метр байх бөгөөд энэ нь газар доогуур татагдсан зэс шугамын уртыг илэрхийлж байгаа болохоос АТС-ээс хэрэглэгчийн оршин буй зайг илэрхийлж буй хэмжээ биш гэдэг нь ойлгомжтой бизээ. ADSL технологийн хурдны дээд боломж нь 1820 метрт 8 мегабитээр татаж, 640 килобитээр илгээдэг. Олон улсын туршлагаас үзэхэд одоогийн байдлаар 1,5 мегабитээр татаж, 64-640 килобитээр илгээх нь хамгийн тохиромжтой бөгөөд найдвартай хурд хэмээн тооцогдож байна. ADSL технологид энгийн телефон шугамыг өндөр хурдны интернэтийн шугам болгон хувиргах CAP болон DMT гэсэн хоёр үндсэн стандарт мөрдөгддөг. Сигналыг хуваах CAP (Carrierless Amplitude Phase) Стандарт нь утасны шугамын сигналыг гурван сувагт хуваах агаад шугамаар дамжигдах яриа нь 0-4КГц-ийн сувгаар, илгээх суваг нь 25-160КГц, татах суваг нь 240килогерцээс эхлэн шугамын урт болон шуугианаас хамааран харилцан адилгүй хязгаарт байх боловч хамгийн дээд хязгаар нь 1.5мегагерц байдаг. Сигналыг хуваах DMT (Discrete Multitone) Стандарт. Энэ стандарт нь сигналыг тусдаа сувагт хуваадгаараа өмнөхтэй адил боловч татах болон илгээхэд зориулж хоёр том сувагт хуваадаггүй, харин 4КГц-ийн өргөнтэй 247 тусдаа сувагт хуваадаг. Эдгээр тусдаа сувгууд нь ADSL төхөөрөмжийн ажиллагааны үед автоматаар байнга хянагдах агаад илгээх болон хүлээн авах үйлдэлд хамгийн тохиромжтой сувгуудыг үргэлж эрж сонгож байдаг. Өөрөөр хэлбэл энэ стандарт нь нэг зэс шугамыг 4КГц-ийн өргөнтэй 247 тусдаа шугам болгон хувааж тэдгээрийн тусламжтайгаар өгөгдөл болон яриаг нэгэн зэрэг бие биедээ нөлөөлөхгүйгээр дамжуулах боломж олгодог юм. "Миком" компанийн ADSL-ийн төхөөрөмжүүд энэ стандартаар ажилладаг юм.
|
| < Өмнөх | Дараахь > |
|---|